Өнгөрсөн оноос эхлэн хуулийн байгууллагад дуудагдаад буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийгөө “нэн шаардлагатай иргэд’-д багтана гэж найдаж байгаагаа илэрхийлэн жиргэлээ. Тэрбээр “Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээн бичсэн байна.
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, БНСУ, Япон, Европоос хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ дөрвөн онгоц нисгэж авах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, нэн түрүүнд өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татаж авахаар тооцож байна гэсэн юм.
Монгол улсын нууцыг тээж яваа тэрээр эх орондоо ирэх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээс буцахгүй бол түүнийг тусгай онгоцоор авч ирэх нь тодорхой байх. Ирчихээд хуулийн байгууллагад шалгуулах нь ч тодорхой болов уу.