Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсон нарын Австралид хийлгэсэн шинэ коронавирусын шинжилгээний хариу нь эерэг гарчээ.
63 настай Хэнкс, Вилсон нар Квинслэндэд байхдаа ханиадны шинж тэмдэг илэрсний дараа эмнэлгийн тусламж хүссэн байна.
Хэнкс Элвис Преслигийн амьдралын тухай кино бүтээхээр Австральд очоод байхдаа халдвар авсан нь шинжилгээгээр илэрч тусгаарлагдаад байгаа аж.
Хэнкс Инстаграм хуудсандаа: “Бид ханиад хүрсэн шиг ядраад бие минь өвдөж байсан. Рита болохоор бага зэргийн халуурч байсан бөгөөд заримдаа хижүүдэс хүрээд даараад байсан.
Бид нар асуудлыг хүндрүүлэхгүй эрт оношлуулахын тулд Коронавирусын шинжилгээ хийлгэсэн чинь эерэг гарчихлаа. Бид биеийн байдлынхаа талаар дэлхий даяар тогтмол мэдээлж байх болно.
Мөн тухайн улсын эрүүл мэнд аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг бүрэн мөрдөж хийлгэх ёстой тест, туршилт, тусгаарлалтыг бүрэн гүйцэтгэнэ’ гэжээ.
Эх сурвалж:ВВС.СОМ