2001 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Танан эрдэнэ өргөмжлөлт мисс М.Сэлэнгэ эдийн засагч мэргэжилтэй.
Тэрээр саяхнаас RE/MAX Bright салбарын CEO буюу гүйцэтгэх захирал болжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Миний бие нь 2020 оны 03-р сараас эхлэн RE/MAX Bright салбарын Broker owner & CEO -гоор ажиллаж эхэллээ.
Та Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байр сууриа бий болгон, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, эрч хүчтэй хамт олны дунд хамтран ажиллаж, шинэ бизнес, шинэ санаа, санаачлагаар өөртөө хөрөнгө оруулалт хийн, тогтсон цагт баригдалгүй цагийн менежментээ өөрийн хүссэнээр зохион байгуулж, сарын орлогоо хүссэнээрээ нэмэгдүүлж ажиллах хүсэлтэй байгаа бол надад хандаарай” гэжээ.
Мисс М.Сэлэнгийн хувийн амьдралийн тухайд ид мандан бадарч явахдаа анхны амьдралаа эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн. Тухайн үеийн хэвлэлүүдийн хэл амны бай болохгүйн тулд бяцхан хүүгээ тэврээд Герман орныг зорьсон байдаг.
Харин тэрээр хоёр дахь амьдралаа 12 насаар ах Герман эртэй эхлүүлж, ихэр хүүхдүүдтэй болсон.