Коронавирусийн халдвар тээн ирсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн Англи иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарлаа. Тэрбээр Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдаад байгаа юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жиргэсэн бөгөөд албаны хүмүүс мөн баталгаажууллаа.
Английн иргэний биеийн байдал хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Францтай иргэнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр 11 цагийн байдлаар 207 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гараад байгаа билээ.