ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл буюу “шилэн” Цогоо ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй. Түүний сонгуулийн реклам өнгөрсөн намраас эхэлсэн.
Харин саяхан өөрийн зурагтаа дэвүүр хэвлүүлж Сэлэнгэ нутгийнханд тараасан сурагтай.
Өөрийнхөө “Хар” хочийг “Шилэн”-гээр сольж чадсан Б.Цогоо тун чиг сэргэлэн эр.
Учир мэдэх хүмүүс түүнийг “шантаажчин” гэж ад үзэх нь бий. Харин ойр дотныхон нь хаялага сайтай, хүн чанар эр хэмээн магтдаг.
Гэнэт л нам дагаж, сайд болтлоо үсэрсэн тэрбээр тунчиг хөрөнгөтэй болсон гэж яригддаг.
Бүр зүүдэг нүдний шил нь хүртэл алтан рамтай болгосон тухай эх яригдаад буй. Үүнээс илүү аархал гэж юу байх билээ.