Казахстан улсаас Цагааннуур хилийн боомтоор дамжин энэ сарын 14-ний өдөр орж ирсэн нэг иргэн өндөр халуурч байсан тул тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлээд байсан юм.
Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Хэдийгээр сөрөг гарсан ч мэргэжлийн байгууллагаас давтан шинжилгээнд харуулахаар ажиллаж байна.
Тийм учраас аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 15- ний өдрийн А/166 тоот захирамжаар сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээний хариу гарах хүртэл хаасан болохыг анхааруулъя.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ