Увс нутгаас гаралтай улс төрч бол Ч.Хүрэлбаатар. Хэг ёг, хэгжүүн зантай гэгддэг тэрээр улс төрийн тогоонд чанагдаад хэдийнэ 20 жил болжээ.
Анх 2000 оны үед “том ах” Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Ч.Хүрэлбаатарыг эдийн засгийн зөвлөхөөр ажиллуулснаар түүний улс төрийн их авдарт шадарлах замнал эхэлсэн.
Санхүү эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдлоо. Харин өдгөө Сангийн яамны сайд.
Чинжүү шиг айхтар энэ нөхөр Ерөнхийлөгч тэтгэвэрийн зээл тэглэсний маргааш “Би мэдээгүй. Мэдэхгүй. Мөнгө байхгүй” хэмээн хэлж байсан “бүдүүн зүрх”-тэн.
Мэдээж гэргийгээ нэг ч удаа ил гаргаж байгаагүй. Хувийн амьдралдаа томоос том төмөр цоож зүүчихээд улсын албанд зүтгэж яваа.
Айл гэрээр бол тэр аймшгийн ааштай шулмас эхнэр шиг стильтэй хүн. Хэрэв амьдрал дээр тийм ааштай бол эхнэр нь эелдэг зөөлний туйл байдаг болов уу, эсвэл хэд давсан айхтар амьтан байх юм болов уу гэдэг тун сонин.