Хуульч Х.Бат-Ялалтыг өнөөдөр 30 хоног цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
Учир нь түүнийг УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэгийг айлган сүрдүүлэх аргаар 50сая төгрөр авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас хоёр удаа шүүхэд хүргүүлж байсан ч шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байдаг. Прокурорын байгууллагаас гурав дахь удаагаа шүүхэд хорих санал хүргүүлсэн бөгөөд шүүх хурал өнөөдөр болж Х.Бат-Ялалтыг 30хоног цагдан хорихоор болжээ.