Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эрх чөлөөний АНУ-д багагүй хугацаанд амьдарч байгаад, хоёр жилийн өмнөөс эх орондоо үзэгдэх болсон.
Түүнийг УИХ-д нэр дэвшихээр зэхэж буй талаар хэвлэлүүд бичиж байна. Үнэн худлын хооронд хэдэн хуруу зай бий.
Ц.Цэрэнпунцаг гарьдын хувьд гурван хүүхэддээ дэлхийн боловсролыг АНУ-д эзэмшүүлсэн.
Түүний “Америк мөрөөдөл” тээсэн хүүхдүүдийг Ц.Пүрэвжаргал, Ц.Лхамаа, Ц.Санжаа гэдэг.
Том охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки өдгөө SPS-ийн спорт сувгийг хариуцаж ажлуулдаг. Хэдийгээр хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн ч, хоёр бяцхан охинтойгоо хотын захын тансаг хороололд “аавынх”-аасаа тусдаа амьдардаг гэсэн.
Харин Ц.Лхамаа, Ц.Санжаа нар аавынхаа бизнесийн ажилд “зарагдан”, өөр өөрсдийн хувийн амьдралаа хөөжээ.