“Манан дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл”-ээс өчигдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт тусгай үүргийн онгоцоор ирж буй хүмүүсийн нэрийг ил болгох шаардлага хүргүүлсэн юм. Тэд хэлэхдээ “тусгай үүргийн онгоцоор жирийн иргэд ирж чадахгүй төрийн өндөр албан тушаалтнуудын ар гэр, хамаатан садан ирсэн байх магадлал өндөр байна” гэсэн юм.
Энэ талаар гадаад харилцааны яамнаас тодруулахад “Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн нэрсийг нь зарлахгүй. Хүний эрх хөндөгдөнө. Тусгаарлалтад байгаа хүмүүс ч бидний нэрийг битгий зарлаач гэсэн хүсэлт тавьж байгаа. Шадар сайдын хүү ирлээ гээд байна. Тэрийг Шадар сайдаас өөрөөс нь асуу” гэсэн хариултыг өглөө.