60-аас дээш насны болон насанд хүрээгүй хоригдож байгаа хүмүүсийг суллах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхий олон оронд эрсдлээс сэргийлэх зорилгоор өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон.
Цар тахлын үед өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа.
Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрөлийг багасгах асуудлыг тусгана” гэсэн юм.