Ховд аймгийн Дөргөн сумын удирдлагууд сум орон нутгаасаа төрсөн “Аймгийн аварга малчин’, “Аймгийн алдарт уяач’-дын шагналыг гардуулан өгсөн байна. Тус шагналыг сар шинийн баяраар гардуулдаг боловч энэ жил Ковид-19 вирусийн нөхцөл байдлаас болоод гардуулаагүй байсан билээ. Дөргөн сумаас энэ жил “Аймгийн аварга малчин’-аар Б.Балжинням, Д.Эрдэнэ-Очир, Д.Даваанаадаа, С.Пүрэвсүрэн, З.Энхбаяр нар тодорчээ. Аймгийн аварга малчны шагналыг өмнө нь зөвхөн өрхийн тэргүүнд гардуулдаг байсан бол энэ жилээс эхлэн тус цолыг гэр бүлийн хүнд нь ч мөн олгодог болсон юм. Ингэснээр гэр бүлийн малчдын хөдөлмөрийг бодитойгоор үнэлдэг болж буй юм. Аварга малчныг шалгаруулахдаа нийт малд хээлтэгч малын эзлэх хувь, нийт малд ямааны эзлэх хувь, 100 эхээс бойжуусан төл, малгүй өрхийг малжуулсан байдал, үржилд худалдан борлуулсан мал, малаа даатгуулсан байдал, өөрийн хүчээр хадлан, тэжээл бэлтгэсэн байдал зэрэг гол үзүүлэлтүүдийг харахаас гадна Аймгийн малчин өрх шалгаруулах журамд заасан бусад шалгуур үзүүлэлтийг үндэслэн дүгнэдэг аж.
Харин “Алдарч уяач’-аар Б.Чинбат, Ц.Ичинноров, Ш.Бат-Эрдэнэ нар тодорч шагналаа гардан авчээ.