Долоо хоногийн өрнийн зурхай /2020.V.25-2020.V.31/

Хонь

Хонины ордны бизнесмэнүүд энэ долоо хоногт хэцүү шалгууруудтай нүүр тулах бололтой. Гэхдээ зөв зүйлдээ цаг гаргаж, хичээн ажиллаж чадвал таны шаргуу хөдөлмөрийн үр дүн ойрхон байна. Чадварлаг ажилтан хонины ордныхон энэ долоо хоногт гэрээсээ хол ажиллаж магадгүй. Боломжийг ашиглан сайн ажиллаж чадвал шан харамж нь харамгүй ирнэ. Мөнгөө хадгалж, гамтай хэрэглэхгүй бол асуудал үүсэх вий. Шинэ найзтай болж магадгүй. Гэрлэсэн хонинууд хайртынхаа эрүүл мэндийг анхаарахад илүүдэхгүй.

Үхэр

Бизнес эрхлэгчдийн ажил энэ долоо хоногт бага зэрэг удаашрах ч сайн мэдээ удахгүй сонсох тул урам зоригоо алдахгүй байх нь чухал гэдгийг од эрхэс сануулж байна. Тулгарах олон сорилтууд танд олон боломжийн үүд хаалга нээж өгөх болно. Ажилтан үхрийн ордныхонд удирдлагын зүгээс дарамт учирч болзошгүй тул энэ долоо хоногт ажлын бүтээмжээ өндөр байлгах шаардлагатай. Хурдан хугацаанд их хэмжээний орлого олох гэж хичээх нь өндөр эрсдэл дагуулах тул элдэв санхүүгийн асуудалд хянамгай хандахыг зөвлөж байна. Энэ долоо хоногт олон шинэ найз нөхөдтэй болж магадгүй. Уушги тань өвдөж болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Ихэр

Гадныхантай хамтарч ажилладаг бизнесмэнүүд ажлаа дуусгахад хүндрэл үүсч болзошгүй. Харин ажилтан ихрүүдэд даргын зүгээс багагүй дарамт ирж, ажлын ачаалал ихтэй долоо хоног болох нь ээ. Мөнгөний урсгал өмнөх шигээ нэгэн хэвийн үргэлжилж, төсөөлөөгүй зардал гарч ирэхгүй. Тиймээс зардлаа хянаж, чадахаараа мөнгө хадгалахыг хичээгээрэй. Хостой ихрийнхэн энэ долоо хоногт хайртынхаа аашнаас залхаж болзошгүй. Хэцүү үеүүдэд хайртыгаа ойлгож, хүндэтгэж, хүлээцтэй хандахыг зөвлөе. Ажлын стрессээ цаг тухайд нь тайлаарай. Мөн биеийн дээд хэсэг гэмтэхээс болгоомжил.

Мэлхий

Жижиг бизнес эрхлэгчид худалдан авалтаа нэмэгдүүлэхийн тулд ашгийн хувиа багасгах шаардлага тулгарна. Товлосон хугацаандаа хэрэглэгчдэдээ бараа үйлчилгээгээ нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Мэлхийн ордныхон санхүүгийн тал дээр эрсдэлтэй алхам хийхгүй байж зардлаа танах хэрэгтэй. Гэр бүлийн зардал энэ долоо хоногт өсөх төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч элдэв зовиур илэрвэл даруй эмчид хандахыг анхааруулж байна.

Арслан

Таны ирээдүйг тодорхойлж чадах гэрээ хэлэлцээр хаалгыг чинь тогшиж байна. Гэхдээ яарч сонголт хийлгүй, тэвчээртэй хандахгүй бол ажлыг гүйцэтгэж дуусгахад хэцүү болох бололтой. Ажилтан арслангуудад энэ долоо хоног бага зэрэг тухгүй санагдах байх. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл зохих хэмжээнд үнэлэгдэхгүй байж ч болзошгүй. Санхүүгийн хувьд харин энэ долоо хоног таны боломж. Гэхдээ илүү зардал гаргахаас зайлсхийх нь зөв. Шинэ найзтай болохдоо бэлдээрэй. Түүнээс гадна гэр бүлийнхээ бяцхан гишүүний муухай ааштай тулгарах бололтой. Уушгиндаа анхаарч, биеийн дархлаагаа дэмжээрэй.

Охин

Бизнес эрхлэгчид ашгаа багасгаснаар хэрэглэгчдээ илүү их татаж, өөр өөрсдийн зах зээлдээ сайн байр суурь эзлэх боломж бүрдэнэ. Ажилтан охины ордныхонд сайн ажлын байрны санал ирж магадгүй. Энэ нь таны удаан хүсэн хүлээсэн зүйл байх болно. Энэ долоо хоногт санхүүгийн хувьд орлого, зарлагадаа анхаарч хуримтлал үүсгэх нь яаралтай зүйл тохиолдоход танд хэрэг болно. Гэрлэсэн хосууд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, бие биенээ улам таньж мэднэ. Бэртэж гэмтэж болзошгүй тул хянамгай байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Бизнес эрхлэгч жинлүүрийнхэнд төсөөлөөгүй хүндрэлүүд тулгарах бололтой. Ийм үед чадвараа дайчилж, ухаалаг шийдвэрүүд гаргаснаар байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх ч боломжтой. Зөв төлөвлөгөөтэй, хянамгай ажиллаж чадвал амжилт ойрхон гэдэгт итгээрэй. Хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого эсрэгээрээ тооцоолоогүй зардалд хүргэх эрсдэлтэй. Зардалдаа маш хянамгай байж чадвал ирээдүйд хөл дээрээ бат зогсоход тань нэмэртэй шүү. Шинэ долоо хоногт шинэ найзтай болж магадгүй. Гэвч шинэ хайр дурлалтай учрахдаа болгоомжтой байх хэрэгтэйг санаарай. Учирсан нэгэндээ хэт захирагдаж болохгүй шүү. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ дэмжээрэй.

Хилэнц

Бизнес эрхлэгчдийн хувьд зах зээл тань жижгэрч бизнесээ эрхлэн явуулахад хүндрэл учрах тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Санхүүгийн хувьд түрийвчээ хоослолгүй байж гэнэтийн үед хэрэглэх мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудын хувьд санал зөрөлдөх асуудлууд гарч ирэн тус тусдаа цагийг өнгөрөөж болзошгүй. Гэсэн хэдий ч энэ бүхэн түр зуурын асуудал тул сэтгэлээр унах хэрэггүй.

Нум

Энэ долоо хоногийн од эрхсийн байрлал нумынханд ээлгүй. Хэцүү долоо хоногийг давж гарахын тулд хичээл зүтгэл шаардлагатай ч, ажлаа хугацаанд нь дуусгах гэдэг өөрөө том асуудал болно. Санхүүгийн хувьд бол энэ долоо хоног танд хэрхэн илүү зардал гаргахгүй байхыг сайн зааж өгөх бололтой. Гэхдээ хичээл зүтгэлийн үр дүнд таны тогтмол орлого бага зэрэг нэмэгдэх болно. Хосууд хамтдаа сайхан цагийг өнгөрөөх ч хувийн орон зай дутмаг байдлаас болж ам муруйж болзошгүй. Улмаар гэр доторх амар амгалан байдал аюулд орох эрсдэлтэй. Хоол боловсруулах болон амьсгалын эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд онцгой анхаарахыг зөвлөе. Үүний тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хамгийн чухал.

Матар

Ашиг орлогоо нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх шаардлага тулгарснаар бизнес эрхэлгчид энэ долоо хоногт нэлээд стресстэй байна. Ажил ч ундарч, завгүй байх нь. Санхүүгийн хувьд тогтвортой байж орлого өсөхгүй ч том зардал гарахгүй. Хараахан гэрлээгүй хосуудад ааш зангийн асуудал үүсч, даамжирвал салж сарниж ч болзошгүй тул ухаалаг байхыг од эрхэс сануулж байна. Эрүүл мэндийн байдал тогтвортой байна.

Хумх

Тавдугаар сарын сүүлийн долоо хоног эхэллээ. Энэ долоо хоногт Санчир гариг арван хоёр дахь байрлалдаа орох нь хумхын ордныхонд багагүй нөлөөлнө. Бизнесмэнүүдэд таагүй долоо хоног. Төлөвлөсөн ажлууд хугацаандаа бүтэхгүй. Ажилтан хумхынхны хувьд шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгнө. Гэвч санхүүгийн хувьд байдал тийм ч сайн биш байна. Шинэ ажил эхлүүлэх нь ярвигтай байх бололтой. Гэсэн хэдий ч бүгдийг өмнөх шигээ хийж байхад бусад зүйлс аяндаа хэвэндээ орно. Хайртай хүмүүсийн тань өөр, өөр байдал таны толгойг эргүүлэх тул энэ долоо хоногт гэр бүлийн элдэв асуудлыг шийдэх гээд хэрэггүй. Шинэ найзтай болж магадгүй. Эрүүл мэнд муудаж, сэтгэл санаагаар унах эрсдэл өндөр байгаа тул эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Загас

Бизнес эрхлэгчдийн хувьд таагүй долоо хоног тохионо. Гадаад гэрээ хэлэлцээрүүд бүтэхгүй байж болзошгүй. Ажилтан загасны ордныхны хичээл зүтгэлийн үр дүнд олон боломжийн үүд хаалга нээгдэнэ. Санхүүгийн хувьд орлого ашиг нэмэгдэх ч ахуйн зардал гэнэт огцом өсөж магадгүй. Зээл авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн худал амлалт өгөхөөс зайлсхий. Эрүүл мэндийн байдал тогтуун байх тул хооллолтондоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийгээрэй.