ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт COVID-19 өвчний талаарх мэдээллийг өгдөг билээ.
Энэ үeэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020.05.28-ны өдөр 369 хүнд шинжилгээ хийснээс 351 хүний хариуг сөрөг гарсан. 18 хүнд COVID-19 илэрлээ.
COVID-19 халдвар авсан хүмүүс нь 2020.05.28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд 19-52 нас хүмүүс байна. Халдвар авсан болох нь батлагдсан хүмүүсээс 11 нь оюутан.
Ингэснээр Монгол улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 43, одоо эмчилгээ хийлгэж байгаа 136 хүн байна. Биеийн байдлын хувьд 121 хүн хөнгөн, хүндэвтэр 15 хүн байна” гэв.