Хонь
Хонины ордныхныг энэ долоо хоногт овоорсон их ажил хүлээж байна. Эмх цэгцтэй ажиллавал үр дүнтэй байх болно. Найз нөхөдтэйгөө сайн харилцаатай байж, тэдэнтэй цагийг зугаатай өнгөрөөх боломжууд тохионо. Хостой хонины ордныхон хайрттайгаа үүссэн маргаан тэмцлээ энэ долоо хоногт эцэслэнэ. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй бол тохиромжтой цаг биш гэдгийг од эрхэс анхааруулж байна. Нойр сайн авч, эрүүл хооллоорой. Бүтээлч долоо хоногт тавтай морил.
Үхэр
Таныг гэсэн хүмүүсийн хүндлэл энэ долоо хоногт суларч магадгүй. Улмаар зарим төлөвлөсөн ажил нурах аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд та өмнөхөөсөө илүү хичээж ажиллах шаардлагатай болох нь. Гэвч харамсалтай нь гараас юм гарахдаа удаан байх бололтой. Энэ долоо хоногт орлого, зарлагаа сайн тооцоорой. Үгүй бол хэтэвч чинь хоосорч мэднэ. Хайр дурлалын хувьд баяр, гуниг хослон байх аж. Хайртынхаа сэтгэл зүйг сайн анхаарахыг хичээгээрэй. Элдэв эргэлзээ харилцаанд сэвтэй гэдгийг санах хэрэгтэй. Нэг сайн мэдээ нь энэ долоо хоногт та хайрттайгаа илүү их цагийг өнгөрүүлнэ. Гэдэсний үйл ажиллагаа, толгойн өвчнөөс сэргийлээрэй.
Ихэр
Шинэ ажил эхлүүлэхээс айх хэрэггүй. Шаардлагатай бол өөрчлөлт хийхэд ч гэмгүй. Гэрлэсэн ихрийнхэн хайртынхаа эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй. Чихрийн шижин өвчтэй бол энэ долоо хоногтоо багтаад эмчид үзүүл. Цусан дахь сахарын хэмжээ болон даралтаа хянуулаарай. Өөрийн бодлыг бусдад, ялангуяа хайртдаа тулгах гэсний хэрэггүй. Хайртай хүмүүстээ эрх чөлөө өг. Хайр бол сохор биш эсрэгээрээ нээлттэй, эрх чөлөөтэй зүйл гэдгийг санаарай. Энэ долоо хоногт тансаг зэрэглэлийн бараа худалдан авч магадгүй. Гэсэн хэдий ч хэтэрхий их зарлага гаргахаас зайлсхийгээрэй.
Мэлхий
Ажилсаг мэлхийнүүдэд энэ долоо хоног тун ээлтэй өнгөрнө. Таны хичээл зүтгэлийг удирдлага тань үнэлнэ. Цаашлаад цалин нэмэгдэх, тушаал дэвшиж ч магадгүй. Бизнесээ тэлэх гэж байгаа бол цааргалах хэрэггүй шүү. Ганц бие мэлхийнүүд хайртайгаа учирч магадгүй. Та болон таны хайртын харилцаа гэгээлэг зүйлсээр дүүрэн байх болно. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулалт, ходоод, нүд, чих, мэдрэлийн систем өвчлөх эрсдэлтэй тул хянамгай байх хэрэгтэй. Хэрвээ аль нэг нь өвчилбөл таныг туйлдааж гүйцэх тул ажын хажуугаар сайн амарч байхыг зөвлөе.
Арслан
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг арслангийн ордныхны аз нь энэ долоо хоногт шовойж өгнө. Ажил бүхэн санасанчлан бүтэж, түрийвч ч зузаарах бололтой. Шинэхэн хосуудыг олон нойргүй шөнүүд хүлээж байна шүү. Тун удахгүй бүл нэмж ч магадгүй гэнэ. Энэ долоо хоногт таны хайр дурлалын амьдрал хэзээнийхээсээ ч илүү сайхан байх нь. Та магадгүй энэ долоо хоногт гадуур явж, үнэтэй зүйлс худалдан авч, их мөнгө үрэхийг хүсэх байх. Гэхдээ ирээдүйд хэрэг болох мөнгөө бодож, хадгалахыг хичээгээрэй. Өмнө нь өвчилж байсан хэцүү өвчин сэдэрч магадгүй. Тиймээс амьдралын эрүүл хэвшлийг өөртөө болон гэр бүлдээ суулгаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
Охин
Долоо хонгийн эхний хагас бизнесмэнүүдэд тун таатай өнгөрнө. Харин ажилтан охины ордныхон санхүүгийн болон ажлын бүтээмжийн хувьд тогтвортой байх нь. Ганц бие охины ордныхон энэ долоо хоногт хайртайгаа учирч, хайр нь өдрөөс өдөрт бэхжиж байгааг үзэх бололтой. Долоо хоногийн сүүлээр дотоод эрхтнүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй.
Жинлүүр
Ажлын амжилт гаргахын тулд сайн холбоо сүлбээ, эелдэг зан хэрэг болно. Шинээр эхлүүлэх гэж байгаа ажлынхаа нарийн бүхнийг сайн анхаарах хэрэгтэй. Мөн холбоо тогтоосон хүмүүс чинь ирээдүйд хэрэг болох тул харилцаандаа анхаараарай. Энэ долоо хоногт та болж өгвөл хүлээцтэй, тайван байхыг хичээх хэрэгтэй. Том үйл явдал тохиолдохгүй. Мөнгө хадгалж эхлэхэд тохиромжтой долоо хоног. Жимс, ногоо ихээр хэрэглэж, алдсан эрч хүчээ нөхөөрэй. Хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа бол жаахан завсарлахад гэмгүй шүү.
Хилэнц
Бизнесмэнүүд шинэ үйлчлүүлэгчтэй болохын тулд чармайх хэрэгтэй. Бизнесээ өргөжүүлэхэд багагүй мөнгө зарцуулж магадгүй. Мөн хэл яриандаа анхааралгүй хандвал дотны найзуудаа алдаж магадгүй. Гэрээсээ хол явах нь таны эрч хүчийг барж гүйцэх тул аль болох хол аялахгүй байхыг хичээгээрэй.
Нум
Бизнесээ өргөжүүлэхээр бодож байгаа бол энэ долоо хоног тун тохиромжтой. Хөгшин настай эцэг эхдээ анхаарал халамж тавиарай. Өөрийн эрүүл ухааныг бусниулахыг бусдад хэрхэвч бүү зөвшөөр. Ганц бие нумынхан эмэгтэй найзтайгаа улам дотносч магадгүй. Эргэн тойрныхонтойгоо үргэлж сайхан үгээр харилцаарай. Мөн сайн таньдаг ч бай, үгүй ч бай хэнд ч мөнгө зээлэхгүйг хичээгэээрэй. Эс бөгөөс таны мөнгө иргэж ирэх гэж маш их удах бололтой.
Матар
Үнэнч шударга байлаа ч гэсэн ажлын байран дээр бүтэлгүйтэл таныг хүлээж байна. Улмаар найдаж байсан тушаал дэвших, цалин нэмэгдэх асуудал хойшлогдох бололтой. Харин сайхан мэдээ гэвэл, та энэ долоо хоногт бүх өрнүүдээ төлж дуусгах бололтой. Мөн ганц бие матрынхан энэ долоо хоногт жинхэнэ хайртайгаа учирч болзошгүй. Тиймээс эрүүл байхын тулд хоолондоо маш сайн анхаарах хэрэгтэйг санаарай. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол бүх зүйл маш муугаар эргэх эрсдэлтэй.
Хумх
Түншүүдтэйгээ сайхан харилцаатай байх долоо хоног. Түнш чинь танд маш сайхан ажлын санал тавих бололтой. Мөн найз нөхөд чинь ч танд гайхалтай санаа хэлж өгч магадгүй. Долоо хоногийн дундуур санхүүгийн хүндрэл тулгарч магадгүй тул мөнгөө анхааралтай зарцуулаарай. Ганц бие хумхынханд боломж гарч ирнэ. Аавынхаа эрүүл мэндийг сайн анхаараарай. Мөн өөрийнхөө дархлааг дэмжихийн тулд дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой.
Загас
Хэн нэгэнд чадахгүй зүйлээ амлаж болохгүй. Таны хайр дурлалын амьдралд том сорилтууд гарч ирнэ. Та хоёрт итгэлцлийн асуудал байгаа бололтой. Гэхдээ долоо хоногийн сүүл гэхэд бүх зүйл эргээд хэвэндээ орох бололтой. Хоол боловсруулах эрхтэн бага зэрэг хямарч болзошгүй тул эрүүл мэнд, хооллолтондоо анхаараарай.