БНХАУ-ын Хубэй мужийн Шиянь хотод байгалийн хий дэлбэрсний улмаас 11 хүн амиа алдсан талаар Хятадын Төв телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хүнсний том зах байрладаг орон сууцны хорооллын нутаг дэвсгэр дээр зургадугаар сарын 13-ны ням гарагийн өглөө орон нутгийн цагаар 06.30 цагт дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтээс үүссэн долгионд 40 орчим мухлаг эвдэрсэн гэнэ. Дэлбэрэлт болох үед зах ажиллаж байсан тул хүн ихтэй байжээ.
Аврагчид дэлбэрэлт болсон газраас 144 хүнийг нуранган доороос гаргасан байна. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 37 хүний биеийн байдал хүнд байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.