Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга болсноор тус дүүрэгт нөхөн сонгууль явагдахаар болсон. Тэгвэл Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүх МУ-ын Ерөнхийлөгчид сонгогдсоноор мөн нөхөн сонгууль явагдахаар болоод байна.
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн таамаглал эхнээсээ гарч, улс төрийн намуудад УИХ-ын гишүүний суудлын төлөөх тохиролцоо явагдаж буй бололтой.
Өчигдөр зарим хэвлэл АН-ын С.Эрдэнийг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших тухай мэдээлсэн байв. Тэгвэл С.Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан энэ мэдээллийг үгүйсгэжээ. Тэрээр АН-ыг төлөөлж МУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд өвдөг шороодоод байгаа билээ. УИХ-аас илүү намдаа илүү анхаарна гэдгээ С.Эрдэнэ мэдэгдсэн байна.