Нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн эхнэрээ зодсон талаарх мэдээлэл олон нийтэд цацагдаад байна. Тэгвэл уг УИХ-ын гишүүн нь Ж.Мөнхбат байжээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өнөөдөр /2021.06.16/ 04.00 цагт УИХ-ын гишүүн эхнэрээ зодсон гэх дуудлага иржээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.