Цус харвалт нь дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Жил бүр дэлхий дээр 15 сая хүн тархины цус харвалтын өвчнөөр өвдөж, гуравны нэг хувь нь нас бардаг гэсэн судалгааны дүн байдаг.Тархины цусан хангамж алдагдсанаар харвалт үүсдэг. Цусан хангамжгүй болсон тархины эс гэмтэж, мөхөж эхэлдэг байна. Хүний биеийн хөдөлгөөн, хэл яриа, сэтгэн бодох чадварт нөлөөлж саатал үүсдэг. Цус харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйлд та бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг давс багтдаг. Гэтэл монголчуудын давсны хэрэглээ дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр аж.
Тархины цус харвалт нийт нас баралтын хоёр дахь шалтгаан болдог. Цусны даралт ихсэхэд илүүдэл жин, тамхидалт, хөдөлгөөний хомсдол, давс их хэмжээгээр хэрэглэх зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг байна. Дэлхий дээр нэг хүний давсны дундаж хэрэглээг 3 гр гэж тооцсон байдаг бол монголчууд үүнээс бараг гурав дахин илүү буюу 10 гр давс хэрэглэдэг байна.