Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийг УДШ хэлэлцэж байгаа аж. Учир нь УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийн шийвэрт прокурор эсэргүүцэл бичжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад байсан юм. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан билээ.
Тэгвэл прокуророос Давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг эсэргүүцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг УДШ-д хүргүүлсэнийг ийнхүү өнөөдөр хэлэлцэж байгаа юм байна.