Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдөр цахимаар болж, Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, боловсролын салбарт 53, эрүүл мэндийн салбарт 16, авто зам, авто замын барилга байгууламжийн салбарт 92, хот тохижилтод 178 төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 70 дугаар тогтоолын 2021 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулахаар тооцож ажиллахыг үүрэгжүүлсэн. Үүний дагуу нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 71 төсөл, арга хэмжээ байна. Гэвч товлосон хугацаандаа гэрээ байгуулж амжихгүй байх магадлалтай 35 төсөл, арга хэмжээ байгаа аж. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, эрчимжүүлэхийг үүрэгджээ.