Сүхбаатар аймагт ковидын халдвар илрээгүй сум үлдээгүй байна. Тодруулбал өчигдөр тус аймгийн Асгат сумын хоёр иргэнээс ковидын халдвар илэрсэнээр бүх суманд халдвар илэрчээ. Өчигдрийн байдлаар
Аймгийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 270, магадлалтай 28 иргэн, 0-18 насны 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодруулахаар тандалт судалгааны нэг баг ажиллаж байгаа юм байна.
- Ойрын хавьтал – 1283,
- дам хавьтал – 1851 байна.
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 129 эмч, эмнэлгийн ажилчид иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Аймгийн 13 суманд нийт 622 халдвар илэрсэн. Анх гуравдугаар сарын 31-нд Мөнххаан суманд халдвар илэрсэн. Халдварын тархалт хамгийн өндөр байгаа Дарьганга, Наран, Онгон суманд хөл хорио тогтоосон. Өнөөдөр онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд хөл хорио тогтоох эсэхийг шийдэх юм байна.