Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-ны өдрийн 11.40 цагт тангаргаа өргөнө. Тэрээр тангараг өргөхөөсөө өмнө тус намын бага хурлаар томилогдох намын даргын үүрэг гүйцэтгэгчид тамгаа шилжүүлж өгөх аж. Учир нь түүний хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр намын гишүүнээсээ албан ёсоор түдгэлзэнэ.
Тэгвэл түүний тамгыг гардаж авах хүнээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, намын ЕНБД Амарбаясгалан нар тодроод байгаа билээ.