“Ковид-19′- халдварын эсрэг Арбидол эмийн үнийг зохиомлоор өсгөж байгаад ШӨХТГ шалгалт хийж тус эмийг эмийн жагсаалтад бүртгэж, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох санал хүргүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалаар нэг удаагийн импортын зөвшөөрлөөр нэр бүхий 14 компани арбидол эмийг Монгол улсын зах зээлд ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийлүүлдэг.
“Ач Үр’ компани нь Арбивир №10 капсултайг 23400 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлдэг бөгөөд өөрийн эмийн сангаар 29000 төгрөгөөр худалдаалдөг бол “Мөнхийн тун’ компани Арбивир №10 тайг өөрийн 13 эмийн сангаар 32000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд бусад эмийн санд нийлүүлдэггүй байна.
“Монос фарм трейд’ компани нь Арбидол №20 тойг Моносын Улаанбаатар компанийн эмийн сангуудад 27720 төгрөг, бусад эмийн санд 31500 төгрөгөөр тус тус нийлүүлдэг. Тухайн эмийн сангууд нь 38000-43000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа нь тогтоогджээ.
Амоксиклав 625 мг, Цайр 20 мг, Витамин Д3-4000 тай, Витамин С 1000 тай, Виферон лааны хувьд хил, гаальтай холбоотойгоор тээврийн зардлаас хамаарч үнэ хэлбэлзэж, зарим үед тасарч байгаагаас өөрөөр үнэ хэвийн байгаа аж.