Зургадугаар сарын 22-ны өдөр Энэтхэгт коронавирусийн “дельта плюс’ штамм (В1.617.2.1) -аар халдварласан тохиолдол 22 бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Ражеш Бхушан мэдэгджээ.
Тус вирус анхдагч хувилбараасаа илүү халдвартай эсвэл илүү хүнд өвчлөл үүсгэдэг эсвэл вакцин, эсрэг биетийн үйлчилдэггүй байна.
Монгол Улсад тус улсад өмнө нь илэрсэн “Дельта’ хувилбар орж ирсэн байж магадгүй гэх таамаглал байгаа билээ. Учир нь МУ-ын бүтээн байгуулалтад ажиллахаар ирсэн Энэтхэгчүүдийн ихэнхээс халдвар илэрсэн.
Гэвч одоогоор манай улсад тархаад буй вирусийг “Дельта’ хувилбар мөн эсэхийг өнөөдрийг хүртэл шинжилж тогтоогоогүй байгаа юм.