Өнөөдөр МУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөсөн. Түүний тангараг өргөх ёслолд үе үеийн төрийн тэргүүнүүдээс гадна УИХ-ын гишүүд, гадны зочид төлөөлөгчид, урлаг соёлынхон гээд олны танил хүмүүс оролцсон. МУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцохдоо УИХ-ын гишүүн П.Анужин нударгатай цэнхэр торгон дээлээр гоёсон нь олны анхаарлыг татаад авлаа.
Ямарч үед олны хараанд байдаг тэрээр өөрийн цахим хуудастаа “Төрийн тэргүүн тангарагаа өргөлөө! Түмний эв бөх, Төрийн нуруу цэх байх болтугай! Өв соёл, энгүй, өгөгдөл түүх гүн Монгол улс минь мандан бадрах болтугай!’ хэмээн бичжээ.