ШӨХТГ-аас коронавирусийн халдварын түргэвчилсэн оношлуурын импорт, бүртгэлд шалгалт хийж, дуусчээ. Тус газраас Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт бүртгэгдээгүй оношлуур худалдаалахыг хориглох, оношлуурын бүртгэлд бүртгэх, импортын хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн Сайдын “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам’-д заасан бүртгэлийн бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд оношлуурыг бүртгэх албан шаардлагыг хүргүүлжээ.
Түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулан оношлуурын бүртгэлд бүртгэсний дараа импортлон оруулж ирэх шаардлагатай хэмээн ШӨХТГ үзжээ. Учир нь түргэвчилсэн оношлуурыг лицензгүй, каргогоор оруулж ирж худалдаалж буй хувь хүмүүс их байгаа нь иргэдийн эрүүл мэндэд баталгаа болж чадахгүй гэж үзсэн байна.