Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж буй бичлэг өчигдөр /2021.07.29/ цахим орчинд тархсан. Тус бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж, цагдаагийн алба хаагчдад хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгчээ. Мөн уг бичлэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулж эхэлсэн байна.