Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Шадар сайдын шийдвэрийн дагуу 2021 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаднаас эм, эмийн хэрэгсэл авахгүй байх, эм хангамж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх санал гомдлыг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хүлээн авч эхэлсэн байна.
Иргэд та бүхэн дээрх асуудалтай холбоотой гомдлоо 11-11 төв, 1111 тусгай дугаарт хандана уу.