Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг танилцууллаа.
- Наймдугаар сарын 16-17-нд Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан,
- Наймдугаар сарын 21-22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
- Наймдугаар сарын 28-д СХДүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно.
Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Аймгийн бөхийн холбоод орон нутгийн онцгой комиссоос зөвшөөрлийг аван 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болсон.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг мөн хэлэлцэн баталсан бөгөөд барилдааны хугацаа нь 1-4-ийн даваанд 10 минут, 5-10-ын даваанд 20 минут байх юм.
Хоёр бөхийн барилдаан дээрх хугацаанд үргэлжлэх бөгөөд заасан хугацаа дуусахад талаа шодож элэг бүс, сэжигтний барьцад хүрнэ. Элэг бүс, сэжигтний барьц задарвал дан, давхар золгоогоос барилдааныг үргэлжлүүлж, тухайн барилдааныг дуусгана.