Зургаан настай Х.Ивээл охин Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад орохоор болсон талаар охины аав, Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар өөрийн цахим хуудсаараа памжуулан мэдээллээ.
Х.Ивээл охин өнгөрсөн дөрөвдүгээр сард Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 7-р байр буюу тусгай байрт шалгарсан билээ.
Одоо 3-р ангид орох Х.Ивээл бэлтгэл дээрээ “Цикл” өрөлтийг 8 секундэд гүйцэтгэдэг аж.
Тэрээр 2019 онд аавын хамт Оросын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцож шүүгч, үзэгчдийг гайхшруулж байсан билээ.