Монголын боксын холбоо өчигдөр ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ.
Өмнө нь тус холбооны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Силвер Ресурс’ компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байсан билээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйл.Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал
- 42.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
- 42.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
- 42.1.2.улс төрийн намын сонгуульт албан тушаал;
- 42.1.3.багшлах болон эрдэм шинжилгээний ажил.
- 42.1.4.төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал. /Энэ заалтыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./ гэж заажээ.
Мөн хурлаар Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.