УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр спортын мастер цол хүртжээ. УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдон байсан тэрбээр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоригдож байгаад өнгөрсөн жил суллагдсан. Суллагдсанаасаа хойш өөрийн сонирхлоороо авто спортоор хичээллэж, Оросын Холбооны Улсад зохиогдсон бартаат замын тэмцээнд амжилттай оролцож, тавдугаар байр эзэлж байсан.