Өмгөөлөгч Б.Баасанцогтой архидсан шүүгч нарт хариуцлага тооцох хурал хойшилж магадгүй байна

2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Б.БААСАНЦОГТ болон түүний найзууд болох СБД-ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.ИДЭР, Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар мөн СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.БОЛДБААТАР нарын бүлэг хүмүүс архидан согтуурсан бичлэг цацагдсан. Улмаар “НЭХҮҮЛ’  Хөдөлгөөн, “ДМНэгдэл’ шүүгч нарын ёсзүйд таарахгүй бусармаг үйлдэл гэж үзэн “ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ’, “ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО’-нд гомдол гаргасан.

Уг асуудлыг өнөөдөр Шүүхийн ёс зүйн хороо авч хэлэлцэх байсан боловч Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар өвдсөн тул хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ.

Яг одоо шүүхийн ёс зүйн хороо Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Отгонбаатарын хүсэлтийг хэлэлцэж байгаа аж.

Тиймээс шүүгч нарт хариуцлага тооцох ёс зүйн хорооны хурал хойшилж магадгүй  байна.

Д.Гэрэл