Өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” автомашин их хэмжээний ачаа бараатай шатсан хэрэг гарсан. Тус тээврийн хэрэгсэл “Ар Үр” онлайн шопын нэг тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж явжээ. Уг хэргийг өс хонзонгийн сэдлээр санаатай үйлдсэн байж болзошгүй аж.
Хэргийг үйлдсэн этгээдийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс саатуулан шалгаж байгаа аж.
Д.Гэрэлээ