Тагнуулын Ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан талаар мэдээлэл хийлээ.
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажилагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон учраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, баривчилсан.
Тэрбээр гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаварыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авдаг. Өчигдөр түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Түүний гэрт нэгжлэг хийж, гадаад валют, зарим баримтыг хураан авсан’ гэсэн мэдээллийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр өглөө.
Мөн гадаадын тусгай албад болон иргэнээс хамтран ажиллах санал ирвэл хууль хяналтын байгууллагад хандаж өөрийг болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалахыг дурьдсан юм.
Д.Гэрэлээ