Тель Авив-2022 Гранд Сламд манай улсын 14 жудочид зодоглож байна. Гранд Сламын эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү
хүрэл медаль,
эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир
хүрэл медаль
эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн
хүрэл медаль тус тус хүртээд байна. Ингэснээр манай улс медалийн чанараараа Тель Авивын Их дуулгын эхний өдөр гурван хүрэл медальтайгаар 34 орноос наймдугаар байрт бичигдэж байна.