А.АРИУНЗАЯА: Хүүхдийн мөнгө олгогдоогүй хүүхдүүдэд нөхөн олгоно

 2021 онд хүүхдийн мөнгө олгогдоогүй хүүхдүүдэд нөхөж олгох талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.  Тэрбээр “ХНХЯ, Сангийн яам хамтран ирэх долоо хоногт багтаан эдгээр хүүхдүүдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо. Мөн энэ сарын “Хүүхдийн мөнгө” хүлээн авах хүсэлтээс хоцорсон иргэдэд олголт хийгдэх юм” гэв.
Мөн нгөрсөн оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 1.033.283 хүүхдэд “Хүүхдийн мөнгө”-ний шилжүүлэг хийгдсэн байна. Ингэхдээ тодорхой шалтгааны улмаас 6000 орчим хүүхдийн мөнгө буцсан буюу  олгогдоогүй үлджээ. Энэ долоо хоногт багтаж асуудлыг шийдвэрлэнэ гэв.
Д.Гэрэлээ