Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөнө

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн бүртгэлийн хугацаа өчигдөр /03.10/ 20:00 дууссан.

Тэгвэл Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын намын даргад өрсөлдөх материалыг өчигдөр Дотоод сонгуулийн хорооны дарга Ишжамцын Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн байна.

Намын даргад хоёр хүн бүртгүүлсний нэг нь МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга аж.

Д.Гэрэлээ