УИХ-ын хаврын чуулганы өчигдөрийн/2022.03.24/ хуралдаанаар Хяналтын хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улсын хяналтын бурхан тэнгэр Үндсэн хууль цэц юм. Хамгийн дээд хяналтыг ҮХЦ хийдэг. Учир нь Хуулийг ч, Төрийн тэргүүнийг ч хууль зөрчсөн хэмээн огцруулах эрхтэй. Шүүхийн хуулиар ҮХЦ-д сул орон тоо гарвал 30 хоногитйн дотор сонгон шалгаруулалт зарлана гээд заачихсан. ҮХЦ-ийн даргын тэтгэвэрт гарах нас нь болоод Улсын дээд шүүх хуулийнхаа дагуу сонгон шалгаруулалт хийхээр сул орон тоог зарласан байна. Гэтэл ҮХЦ-ийн дарга “би тэтгэвэрт гарахгүй. Надад энэ хууль үйлчлэхгүй. Намайг тэтгэвэрт гаргаж, сонгон шалгаруулалт хийх гэж байгаа нь ҮХ-ийг зөрчсөн’ гээд хэрэг үүсгэсэн байна.
Манай хуулийн дээд байгууллагуудын дунд маш том зодоон болж байна. Энэ үйл явдал нь ҮХ-ийн хямрал руу түлхэх нь ээ. Улсын дээд шүүх ардын удирдлагын байгууллага. Тухайн сул орон тоо гарсныг нийт шүүгчдийнхээ хуралдаанаар шийддэг. Гэтэл нэг хүн дээр хэрэг үүсгэчихсэн. Энэ нь ҮХ-аасаа давсан асуудал гарч байна гэж харж байна. ҮХ-ийн дээд байгууллагын тэргүүн ҮХ-ийнхаа дээр гарч суугаад надад хууль үйлчлэхгүй гээд байж байна гэв.
Д.Гэрэлээ