ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр /2022.03.30/ БНХАУ-д айлчилж байна.
Бээжин дэх Оросын Элчин сайдын яамны “Weibo” цахим хуудаст Сергей Лавровын Хятадын зүүн хэсгийн Хуаншань хотод онгоцноос бууж буй, албаныхан угтан авч буй гэрэл зургуудыг нийтлэгджээ. Энэ удаагийн айлчлалаараа Лавров хэд хэдэн уулзалтад оролцоно гэх мэдээлэл байна. Мөн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчидтэй уулзана гэж Бээжингээс мэдэгдсэн ч уг уулзалтад бусад улсын дипломат төлөөлөгчид хамт байлцах эсэх нь тодорхойгүй байна.
Орос, Украины дайны хэлэлцээр дуусаагүй байгаа энэ үед тэрбээр БНХАУ-д айлчилж байгаа нь олон улсын анхаарал татаж байна. Түүний айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээллэх болно.