Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай 2 дугаар баг “Догоолор” гэдэг газар 03.30-ны өдрийн 14:02 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус өдрийн 14:11 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна