Он гарсаар ОХУ-ын 18171 иргэн МУ-д зорчжээ

ОХУ-ын иргэд виз мэдүүлэхгүйгээр манай улсад дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой. Харин 30 хоногоос илүү хугацаагаар манай улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг.

Энэ он гарснаас хойш түр буюу 30 хоногийн хугацаагаар Оросын 18 171 иргэн манай улсад орж иржээ. Тэдний 17 225 хүн нь 30 хоногийн дотор буцаад гарчээ.

2022 он гарсаар энэ тоо нэмэгдэж, дөрөвдүгээр сарын байдлаар 2407 иргэн цагаачлах хүсэлт гарган, түр оршин сууж байгааг ГИХГ-аас мэдээлэв.

Тухайн 2407 иргэн дараах хэлбэрээр албан ёсны виз мэдүүлж манай улсад түр оршин сууж байна.

Оршин сууж буй хэлбэр

 

2021 2022
Албан хэргийн зорилгоор 141 176
Хөрөнгө оруулагч 86 104
Хөдөлмөр эрхлэх зорилгоор 325 373
Суралцах зорилгоор 40 337
Гэр бүлийн зорилгоор 629 664
Цагаачлах зорилгоор 590 586
Хувийн зорилгоор 128 140
Шашны зорилгоор 8 3
Түр ирэгч 29 24
Нийт 1976 2407

 

ОХУ-ын иргэд виз мэдүүлэхгүйгээр манай улсад дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой. Харин 30 хоногоос илүү хугацаагаар манай улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг байна.

 

Энэ он гарснаас хойш түр буюу 30 хоногийн хугацаагаар Оросын 18 171 иргэн манай улсад орж иржээ. Тэдний 17 225 хүн нь 30 хоногийн дотор буцаад гарсан гэсэн мэдээллийг ХХЕГ-аас өгч байна.