Сармагчны салхин цэцэг өвчин 14 оронд бүртгэгджээ

Энэ сарын 13-нд анхны тохиолдол нь бүртгэгдсэн Сармагчны цэцээг өвчин 22-ны өдөр Израиль, Швейцарт мөн бүртгэгджээ. Ингэснээр энэ өвчин илэрсэн орны тоо 14 болжээ.

Сармагчны салхин цэцэг өвчин нь Төв болон Баруун Африкт ихэвчлэн тархдаг аж. Энэ бүс нутагт байсан хүн болон амьтан энэ өвчний өдөөгч вирусийг тээдэг гэнэ.

Израиль, Швейцараас өмнө АНУ, Канад, Испани, Португали, Их Британи, Шведд, Франц, Итали, Австралийн нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт энэ өвчний тохиолдлууд бүртгэгдсэн юм.