Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тус аймгийн даргаар ажилласан хугацаандаа гаргасан бүх шийдвэрээ шалгуулахаар хүсэлт гаргалаа. Сүүлийн үед түүнтэй холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тархаад буй. Энэ асуудлаас үүдэн тэрбээр өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандаж байгаа нь энэ аж.
Түүнтэй холбоотой Ланд крузeр машиныг сая төгрөгөөр хувьчилсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто осол гаргасан, нарансэвстэйн боомтын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, өөрийг шалгуулахаар хандаж байгаа юм байна.