Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаантай.
| ЦАГ | НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ХААНА | |
| 10.00 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | “Жанжин Д.Сүхбаатар” танхим | |
| 10.00 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | Ардчилсан намын төв байр /Шилэн/ | |
| ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | |||
| 14.00 | Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | 334 тоот өрөө | |
| 14.00 | Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхим | |
| 14.30 | Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Их засаг” танхим | |
| 16.00 | Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Их засаг” танхим | |
| 16.00 | Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхим | |
| ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН | |||
| 13.00 | Хянан шалгах түр хорооны хуралдаан /Хүний эмийн чанарын асуудлаар/:
Хэлэлцэх асуудал: · Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны даргыг сонгох тухай/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим | |
| ДӨРӨВ.ХЯНАЛТЫН СОНСГОЛ | |||
| 15.00 | Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:
Хэлэлцэх асуудал: · Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим | |