2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүд урьдчилсан бүртгэлд ороод хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулах юм. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлвүүд харагдах юм.
⇔ Хамран сургах тойрог тодорхойгүй /24 цагийн дараа дахин нэвтэрч үзнэ/
⇔ Шууд хүсэлт баталгаажуулах боломжтой
⇔ Хянагдаж байгаа /элсэлтийн комиссууд системийн тохиромжтой ажиллаж байгаа/
⇔ Түр түдгэлзүүлсэн /гарцаа байхгүй биечлэн уулзах, тухайн хаягт бүртгэлтэйгээ албан ёсоор батлах шаардлагатай/
⇔ Бүртгэхээс татгалзсан /энд мөн адил биечлэн уулзах шаардлагатай/
Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ.
Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой.