ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласан.
Тэгвэл уг цэрэг татлагад бусад улс орнуудын давхар иргэншилтэй иргэд ч татагдах боломжтой аж. ОХУ, давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн албанд хүчээр зарлан дуудах, хилээр гарах хориг тавих зэрэг асуудал үүсэж магадгүй хэмээн улс орнууд үзжээ. Тиймээс АНУ, Болгар, Польш, Эстони улсууд давхар иргэншилтэй болон тус улсад түр ирсэн иргэдээ Оросын нутаг дэвсгэрээс гарахыг зөвлөжээ.
ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч дайн зогсооход огт нөлөөлөхгүй байгаа.
Үүнээс гадна өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужууд ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-27-ны өдрүүдэд явагдсан билээ. Тэгвэл тус санал асуулгатай холбогдуулан ОХУ-ын эрх баригчдын зүгээс ирэх долоо хоногт ямар нэгэн шийдвэр гаргаж, арга хэмжээ авч магадгүй хэмээн дээрх улс орон харж буй аж.
Мөн энэ сарын 21-нд ОХУ-ын Засгийн газар тус улсад хэсэгчилсэн цэргийн дайчилгаа явуулахаар болсноо зарласан. Үүнтэй холбогдуулан ОХУ, давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн албанд хүчээр зарлан дуудах, хилээр гарах хориг тавих зэрэг асуудал үүсэж магадгүй аж.
Эх сурвалж: ВВС