Эдийн засаг Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар өчигдрөөс эхлэн сошиалаар маргаж байна. Тухайлбал, Б.Энхбаяр гишүүн Ч.Хүрэлбаатарт хандан Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар. Яагаад” гэж байр сууриа илэрхийлжээ.
Харин Ч.Хүрэлбаатар сайд хариуд нь “Б.Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААНүүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй” гэжээ.