Сувилагч тариа андуурч хийснээс хүний амь нас эрсэдсэн байж болзошгүй

Хэнтий аймгийн цагдаагийн газар Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас барсан байж болзошгүй хэргийг шалгаж байна. Тодруулбал, 52 настай иргэн Б бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Ийн өнгөрсөн сарын 24-ний 06:00 цагт буюу эмнэлгээс гарах өдрийн өглөө сувилагч А цагийн тариа хийхдээ цефатоксим тариаг өвчтөнд тарих гэж байгаад андуурч, бензатин пенициллин тариаг судсаар тарьснаас үүдэн тухайн өвчтөн нас байж болзошгүй гэнэ.